Тавтай морилно уу!

зайн сургалт

2012-01-26, 14:08

Ш.Гүрбазар "Монголоороо гоёдог"


Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд баихын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагтай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандан толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
                                 би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслаганд гайхуулан байж
Ганцхан яваа насандаа Монголоороо би гоёноо
                              Тиймээ би Монголоороо гоёдог
Хөхөөтэй зуны цэцэгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зэрэглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяаагаа гоёдог
                                   би Монголоороо гоёдог оо
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн наран далбилзасан өвгөдөөрөө хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагын харцаар гоёдог
                                      би Монголоороо гоёдог оо
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ их усыг нас зөв бүслэж гоёдог
Сэтгэшгүй нутгийнхаа их уулсыг нар зөв түшиж гоёдог
                                     би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
                                     би Монголоороо гоёдог
 

Илгээх | 914 хүн уншсан | Бичсэн: norjin

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Нэрээр бичив.

Би Н охой жилийн намар үүр хаяарах цагаар               &nbs...

Хэрвээ би...

                &nbs...

Нутагтаа би очих дуртай./Шүлэг/

Булгийн хөндийгөө харах болгондооБуурал ижийгээ санах юмааАлтан овоондоо мөргөх болгондооАчлал юунд ...

(гарчиггүй)

удаж,удаж өнөөдөр төрсөн өдрөөрөө блогтоо орж  ирлээ яасан их удаав дээ сайн ууууууууу одоо би ...

дан ясаар хийсэн хуур

Энэ хуур нь аргалын болон зээрийн эвэр.тэмээний далны ясаар урлажээ.Ёслолын ба чимэглэлийн хуурнаас ...

түмэннасан хээ

...

ээж аавын тухай шүлэг

  Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижи...

Хүн төрлөхтний түүхэн дэх 10 том нээлт

Олон улсын эрдэмтэд болон олон  нийтийн дунд явуулсан санал асуулагын дүнгээр хүн төрлөхтний тү...

арга ухаан

Будагтайгаа хатчихсан бийр,багсийг манайхан хаячихдаг.Түүний оронд бага зэрэг будаг шингэлэгчтэй гял...

хамгийн үнэтэй ном

Манай ертөнцийн хамгийн үнэтэй ном Леонардо Да Винчийн "Codex Leicester" 30.8 сая доллар.Э...

Би монголоороо гоёдог

...

Ш.Гүрбазар "Монголоороо гоёдог"

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учирХүмүүний алтан заяа энд баихын учирТуурайн тамгатай хөрсөн дээ...

мээдээлэл аваад мэдлэгээ зузаалаарай.

Энэ блогт бусдад хэрэгтэй гэсэн бүх зүйлийг оруулах болно.хүмүүст,хүүхдүүдэд мэдлэг,мэдээлэл түгээх ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 48735 дахь зочин боллоо. Баярлалаа :-)